Хьюстен хотын нэгэн дунд сургуулийн багш Александер Вэриа гэх эмэгтэй 14 настай сурагчтайгаа бэлгийг харьцаанд орж, улмаар жирэмсэн болжээ. Түүнийг хэргийг шүүн таслах хурал саяхан явагдаж өнгөрсөн ба түүнд 10 жилийн хорих ял өгсөн байна.

Александер Вэриа хэлэхдээ түүний эрүүл мэндийн байдлыг нь харгалзан хөнгөн шийтгэл оноох байх хэмээн найдаж байсан гэжээ. Гэсэн ч сүүлийн үед бага насны хүүхдийг садар самуун явдалд уруу татах хэрэг ихээр гарах болсон тул бусад хүмүүст ч хатуу сануулга өгөх үүднээс олон жилийн өгсөн хэмээн хүмүүс үзэж байна.

24 настай Англи хэлний багш Вэриа 2015 оноос Хьюстен хотын дунд сургуульд ажиллаж эхэлсэн ажээ. Улмаар 2016 онд түүний эрэгтэй сурагч Инстаграмаар түүнтэй холбогдож дугаарыг нь авснаар бүх зүйл эхэлжээ. Тэр хоёр хамтдаа хэд хэдэн удаа гадуур зугаалсан байна. Улмаар нэгэн өдөр багш нь сурагчийнхаа гэрт очиж түүнтэй бэлгийн харьцаанд оржээ. Түүнээс хойш жилийн турш бараг өдөр болгон эр эмийн ажил хийсэн байна.
Сургуулийн сурагчид болон багш нар тэр хоёрын хоорондоо сээтэгнэж байгааг анзааран холбогдох нийгмийн ажилтан болон цагдаагийн байгууллагад хандан шалгуулснаар бүх зүйл ил болсон байна.
Хамгийн хачирхалтай нь тэдний дотно харьцааг хүүгийн эцэг эх мэддэг байсан ч огтхон ч дургүйцээгүй ажээ. Өнгөрсөн зун Вэриаг баривчлагдахад хүүгийн эцэг эх 100,000 долларын бэлэн мөнгө байршуулж түүнийг батлан даалтанд авч байсан байна.
