Saturday, September 16, 2017

Жолооч нарт даатгалыг нь чирэгдэлгүй олгохыг шаардав


Замын хөдөлгөөний дүрмийн 2.6-д “Хэрэв зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохироогүй бол осолд холбогдсон жолооч нар өөр хоорондоо зөвшилцөн, ослын бүдүүвч зургийг үйлдэж гарын үсэг зураад, аль ойр байгаа Замын цагдаагийн алба /цагдаагийн байгууллагад/ бүртгүүлж болно” гэж, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2012 оны А/20/21 дүгээр тушаалаар батлагдсан “Даатгалын тохиолдлын тодорхойлолтыг бүрдүүлэх заавар”-ын 2.2-д “Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд хохирол учирсан бол жолооч нь харилцан зөвшөөрч гарын үсэг зурсан даатгалын тохиолдлын маягтыг үндэслэн зохих журмын дагуу нөхөн төлбөр гаргуулж болно” гэж тус тус заасан байдаг.

Харин зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохирсон болон даатгалын тохиолдолд талууд маргалдаж байгаа тохиолдолд зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шийдвэрлүүлэх шаардлагатай юм.

Иймд даатгалын компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн дээрх чиглэлийг баримталж осолд холбогдсон жолооч нар ослын талаар аливаа маргаангүй, ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, замын цагдаа очоогүй /үзлэг, хэмжилт хийгээгүй/ даатгалын тохиолдлын үед нөхөн төлбөр олгохдоо ЗАМЫН ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТ заавал авчрахыг шаардаж даатгуулагч нарыг чирэгдүүлэлгүй дээр дурдагдсан дүрэм, зааврыг мөрдөж ажиллах шаардлагатай байна.

Харин даатгуулагч та даатгалын компанитай холбоотой аливаа санал, гомдлыг Санхүүгийн зохицуулах хороо болон Албан журмын даатгагчдын холбоонд гаргах боломжтой юм хэмээн Замын Цагдаагийн албанаас мэдээллээ.

Friday, September 15, 2017

Хөлсний алуурчин мафийн толгойлогчийг кафенд ДӨРВӨНТӨӨ буудан хөнөөж байгаа бичлэг /14+/

Daily Mail-д мэдээлснээр энэ явдал Венесуэлийн Маракайбо хотод болжээ. Кафенд орж ирсэн саравчтай малгайтай, майктай эр замд нь хөндөлссөн охиныг гараас нь татан холдуулж байна.


Дараа нь зааланд орж ирээд ширээнд сууж байсан хүнийг тулган дөрвөнтөө бууджээ.



Буудуулсан хүн газар дээрээ амиа алдсан агаад нэгэн гэмт бүлэглэлийн толгойлогч аж. Алуурчин зугтжээ. Цагдаагийн газрын мэдэгдсэнээр энэ аллага нь мафийн бүлгүүдийн өрсөлдөөнөөс болжээ. Буудсан этгээд нь зартай хөлсний алуурчин, 34 настай Климако Сегунд Уриана гэгч гэнэ.


Оршуулган дээр уйлж “ҮЙЛЧИЛДЭГ” бизнесмэний үний тариф /итгэмээргүй/


Бахами арлын Нисау хотын Сильвестэр Рикардо Мосс/Sylvester Ricardo Moss/ гэдэг энэ залуу оршуулган дээр уйлах үйлчилгээний бизнес эрхэлдэг агаад зараа цахимаар цацдаг. Мөн үйлчилгээний үний тарифаа оруулж хамтарч ажилласнаар оршуулга тань жинхэнэ “амьд” болно хэмээн сурталчилдаг.

Түүний тариф нь :
-Энгийн уйлалт - 50$
-Бахами маягийн уйлалт - 100$
-Газар унаж зүлэг ногоо зулгааж уйлах - 150$
-Үсээ зулгаан булшны нүх рүү үсэрч орно хэмээн хашгирч уйлах - 200$
-Ухаангүй уйлж авснаас зууран хамт үхнэ хэмээн булшны нүх рүү үсэрч орох - 1000$

Унтлагын өрөөнд толь байх нь аймшигтай үр нөлөөтэй



Унтлагын өрөө хамгийн үнэтэй орчинТоль гэдэг сайн, муу нөлөөг зэрэг үзүүлдэг өвөрмөц зүйл. Унтлагын өрөөнд байгаа толь маш муу нөлөөтэйг онцгой анхаарах хэрэгтэй хэмээн Фэнг Шү үздэг байна. Гэр бүлийн сайхан харилцаанд толь ямагт гурав дахь этгээдийг авчирч байдаг. Эцсийн дүнд унтлагын өрөөн дэх толины “ачаар” хайртай хосууд салж, сексийн амьдралд үл ойлголцол, бүтэлгүйтэл бий болдог байна. Хэрэв унтлагын өрөөнд тольтой байхаас өөр аргагүйд хүрвэл унтахдаа ямар нэг юмаар заавал бүтээж бай. Таазан дээр толь байрлуулах тухай санахын ч хэрэггүй. Мөн ор луу чанх харсан толиноос татгалзах хэрэгтэй. Фэнг Шү судлаачид гэр бүл салалт, аз жаргалгүй амьдралыг орон дээр ойсон толины муу нөлөөтэй холбож үздэг байна. Унтлагын өрөө тав тухтай амрах, ганцаараа тайван байх хамгийн үнэтэй орчин юм. Тиймээс унтахдаа, эсвэл сэтгэл санаа тайван бус үед толийг холдуулж, нүднээс далд байлгахыг хичээ.
Орны гудас ч чухал зүйлХэрэв таны ор хоёр хүнийх, тэгээд эхнэртэйгээ /нөхөр/ хамт унтдаг бол энэ зөвлөгөө маш чухал. Хоёр хүний ор хэзээ ч салангид хоёр гудастай байж болохгүй. Энэ нь хосуудыг ямар нэг байдлаар тусгаарлаж, салалт авчирдаг. Нэг орон дээр салангид гудастай унтсанаас хоёр тусдаа орон дээр, эсвэл хоёр өөр өрөөнд унтсан нь хамаагүй дээр. Тиймээс гэр бүлээ аз жаргалтай, тогтвортой байлгахыг хүсч л байвал өргөн, том гудас сонгоорой.
Хосыг салгах, эсвэл ноцтой үл ойлголцох байдлыг үүсгэдэг унтлагын өрөөний хоёр зүйлс байдаг.
1. Таны орны толгойд тусах туяа нь орыг хоёр хэсэгт хуваахыг илэрхийлж байдаг. Тиймээс та ороо гэрлийн шууд тусгалаас холдуулсан нь дээр. Хэрэв боломжгүй бол туяаг сарниулж байгаа мэтээр хуурамч тааз хий.
2. Таны ор хоёр хаалганы хооронд байрлаж байвал энэ нь орыг хоёр хэсэгт хувааж байгаа хэмээн сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс та ороо холдуул, эс бөгөөс нэг хаалгыг хаах хаалт байрлуул.
Гэр бүлийн аз жаргалаа нэмэгдүүлэхийг хүсвэлОрыг хүний хөл юмуу, толгой өрөөний хаалга руу чанх эгц харахгүйгээр байрлуулах ёстой. Болж өгвөл хаалганы баруун, эсвэл зүүн талд байрлуул. Хэрэв унтлагын өрөөнд тань угаалгын юмуу бие засах өрөөний хаалга байдаг бол энэ хоёр хаалга чанх өөдөөсөө харж байх ёсгүй.
Хэрэв ор чинь энэ хоёр хаалганы хооронд байрласан бол бүр ч муу нөлөөтэй гэнэ. Ийм байрлалтай байхаас өөр аргагүй бол хооронд нь хаалт хийж тавиарай. Хэрэв таны өрөө жижиг, өөр ямар ч сонголтгүй бол орны толгойг өрөөний аль нэг булан руу чиглүүлж тавь. Фэнг Шүд иймэрхүү зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрдөг байна.
Өнгөний зохицол маш чухалФэнг Шүгийн үзэлд хар өнгө усыг, харин цагаан нь алт ба төмрийг төлөөлдөг. Тиймээс хар өнгийг тааз ба дээвэрт хэзээ ч хэрэглэх ёсгүй. Мөн хана, хивсний өнгө ч хар байж болохгүй. Харин цагаан өнгө эд хөрөнгийг бэлгэддэг учраас хана, тааз цагаан байсан нь дээр хэмээдэг ажээ.
Ногоон бол мөнгөний өнгө юм. Ногоон өнгийг зүүн урд зүгт идэвхжүүлбэл мөнгө санхүү тань сайжирна. Ялангуяа тод ногоон өнгө маш үр дүнтэй. Тод, цоглог өнгөтэй хиймэл мод таны албан тасалгаанд орлогын эх үүсвэр авчирна хэмээн бэлгэшээдэг байна.
Цэнхэр бол мэдээж усны өнгө. Албан өрөөний зүүн, зүүн хойд зүгт энэ өнгийг хэрэглэвэл сайн үр дүнтэй хэмээн Фэнг Шү зөвлөдөг аж. Гэхдээ цэнхэр өнгийг бүү хэтрүүлээрэй.
Уул ба яст мэлхийТаныг үзэл бодлоороо дарамтлахыг оролддог хүн цөөнгүй байдаг уу? Тэгвэл Фэнг Шүг зөв ойлгож, мөрдөж чадвал та үзэл бодлоо хамгаалж чадна хэмээн зөвлөдөг. Ажлын өрөөний хойд буланд жижиг усан оргилуур байвал зүгээр. Таны нурууны ард үргэлж түшлэг байх ёстой. Ардаа хурц биш оройтой том уул хангайн зураг өлгө.
Фэнг Шүд яст мэлхийг сайн хувь тавиланг авчрагч хэмээн өргөмжилдөг. Мөн яст мэлхий урт удаан амьдралыг бэлгэднэ. Хэрэв боломжтой бол албан тасалгаандаа усны яст мэлхий тэжээгээрэй. Гэхдээ нэгээс олон хэрэггүй. Мэлхийг аквариумд тэжээж болох аж.

Хүүхдийн мөнгө шалгах


Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 60 хувьд нь бэлнээр олгож байгаа бол үлдсэн 40 хувьд нь 2019 оноос олгохоор УИХ-аас шийдвэрлэсэн. Одоогоор хүүхдийн мөнгө авах эрхтэй 660 мянган хүүхэд байгаа бөгөөд яг ямар хүүхдүүд байгааг эцэг эхчүүд тэр бүр мэдэхгүй байгаа юм. Тиймээс тэдэнд зориулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас онлайнаар шалгах боломжийг олгож байна.

Та ЭНЭ линкээр дарж ороод, хүүхдийнхээ регистрийн дугаарыг бичич хүүхдийн мөнгөө хэзээ авахаа харах боломжтой юм.

“Шөлөндөө ” цайны газрыг дээрэмдэж, зөөгч охиныг хүчирхийлжээ



Өнгөрсөн Пүрэв гаригийн шөнө сүлжээ цайны газар болох “Шөлөндөө” тог тасарсан байх үед нь үүрийн 05.00 үед дээрэмджээ. Дээрэмчид нүүрэндээ баг зуусэн 20 гаран насны хоёр залуу байсан ба тухайн өдөр ээлжинд хонож байсан 42 орчим насны тогооч, 24 настай зөөгч нарын амыг нь скочоор боон хүлжээ. Тухайн өдрийн орлогыг дээрэмдэхээс гадна 24 настай зөөгчийг хүчирхийлсэн. Одоогоор “Шөлөндөө”-гийн удирдлагууд мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд охины биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл өгсөнгүй. Эмнэлгийн үйлчилгээ авч байгаа гэсэн сураг байгаа. Тухайн гэмт хэрэг хийсэн этгээдүүдийг Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Анна Франкын өдрийн тэмдэглэлын эх хувь