Харин зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохирсон болон даатгалын тохиолдолд талууд маргалдаж байгаа тохиолдолд зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шийдвэрлүүлэх шаардлагатай юм.
Иймд даатгалын компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн дээрх чиглэлийг баримталж осолд холбогдсон жолооч нар ослын талаар аливаа маргаангүй, ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, замын цагдаа очоогүй /үзлэг, хэмжилт хийгээгүй/ даатгалын тохиолдлын үед нөхөн төлбөр олгохдоо ЗАМЫН ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТ заавал авчрахыг шаардаж даатгуулагч нарыг чирэгдүүлэлгүй дээр дурдагдсан дүрэм, зааврыг мөрдөж ажиллах шаардлагатай байна.
Харин даатгуулагч та даатгалын компанитай холбоотой аливаа санал, гомдлыг Санхүүгийн зохицуулах хороо болон Албан журмын даатгагчдын холбоонд гаргах боломжтой юм хэмээн Замын Цагдаагийн албанаас мэдээллээ.

