Thursday, September 14, 2017
Оюутны байрны шөнийн амьдрал алнаа ална нээрээ
Оюутны байранд байхад орнуудаа толгой толгойгоор нь нийлүүлж унтдаг даа. Нэг өдөр надтай ороо нийлүүлж унтдаг охины найз залуу нь ирж хонов оо. Шөнө ор орондоо ороод л яг сайхан зүүрмэглэж байтал нөгөө хоёр чинь шоп шоп гээд л үнсэлцээд уналаа. Ядаж байхад би нохой унталтаар унтдагийг хэлэх үү, шууд нойр сэргэчихлээ.
Тэгээд л нөгөө хоёр чинь ажлаа эхэлж байгаа бололтой амьсгаадаад л уналаа. Би бүр хөдөлж чадахгүй хэвтэж байсан чинь яг шөрмөс татах гээд болдоггүй жаахан хөдөлчихлөө. Тэгсэн нөгөө хоёр чимээгүй болсноо охин нь "Хэнээ чи унтаж байна уу?” гээд аяархан дуудаж байна. Би ч чимээгүй л байлаа. Дахиад "Хэнээ чи унтаж байгаа юм уу?” арай чангаар асуухаар нь "Унтаж байна аа” гээд хэлээд хаячихдаг юм даа. Тэгсэн дээд орон дээр унтаж байсан хоёр охин писхийтэл инээлээ. Бүгд сэрүүн байсан ч найзыгаа бодоод хөшөө болж хувирсан байсан юм билээ.одоо бодохоор элэг авахымаа
